ОРОСЫН ХЭВЛЭЛЭЭР КАЗАХСТАНЫ ЖАГСААЛД АНУ-ЫГ БУРУУТГАВ

Дэлхийд 3 years, 3 months өмнө

Майк Габриелян

АНУ Казахстанд "ардчилал", "эрх чөлөөг дэмжих" ажилд хичнээн их мөнгө зарцуулсан нь олон нийтийн эсэргүүцэл, үймээн самууны өмнөхөн тодорхой болсон. Тоонуудыг "Octagon" хэвлэлээс өгсөн болно гэж мэдээллээ.

Фото:  ТАСС

Казахстанд болж буй жагсаалын өмнөхөн өнгөрөгч 12 дугаар сард  АНУ Казахстанд "эрх чөлөө, ардчилал"-ын төлөө багагүй мөнгө зарцуулсан гэж Оросын хэвлэлээр мэдээллээ. Тус мэдээлэлд АНУ-ын эдгээр хөтөлбөрүүдийн нэг нь Казахстанд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг дэмжих хөтөлбөр юм гэсэн байна. Өмнө нь АНУ ижил нэртэй буцалтгүй тусламж үзүүлж байгаагүй гээд энэ хүрээнд бүс нутгуудад жагсаж цуглах эрх чөлөөг дэмжих зорилгоор 750 мянган доллар хуваарилжээ гэлээ. Мөн уг төслийг АНУ-ын Төрийн департаментын Ардчилал, хүний ​​эрх, хөдөлмөрийн товчоо хянадаг гэсэн юм. Мөн АНУ-аас санхүүжүүлдэг өөр нэг тэтгэлэг бол “Хүний эрхийг хамгаалагчдын сүлжээ” байгуулах явдал юм. USAID энэ хөтөлбөрийг 2021 оны арванхоёрдугаар сард санхүүжүүлсэн бөгөөд нууцын зэрэглэлтэй, нэг хүнд олгосон шагнал нь 45,000 доллар байв гэжээ. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн бүс нутаг хоорондын төлөөлөгчийн газар зөвхөн Алма-Атад байрладаггүй гээд, тус төлөөлөгчийн газраар дамжуулан Узбекистан, Туркменистан, Киргизстан зэрэг орнуудад төсөл хэрэгжүүлдэг гэсэн юм. ОХУ-ын rambler.ru сайтад гарсан мэдээнд  “НАТО-гийн "Энх тайвны төлөөх түншлэл" хөтөлбөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг салбар болох Kazcent нь мөн Казахстанд байрладаг хэмээжээ. Эндээс үзэхэд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Казахстанд өрнөж буй үйл явдалд барууныхныг буруутгаж буй нь илт байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна