"УЛААГЧНЫ ХАР НУУР"-ААС ХУУЛЬ БУСААР ЗАГАС БАРЬЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум "Улаагчны хар нуур"-аас хууль бусаар их хэмжээний зарам загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн талаар Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. "Улаагчны хар нуур" нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул загас барихыг хориглодог байна.

Хэрэв улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.

Одоогоор сэтгэгдэл алга байна