Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “задгай”-д / Төв аймгийн төвөөс зүүн зүгт 23 км-т, Налайх дүүргээс урд зүгт 10 км-т/ өөрөө өргөгч /ковш/ шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 10.5 км зам туулан өөрөө өргөгч шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
–Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Баганат-өргөө” хотхоны хашаанд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан. тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан иргэн б-ын “Истана” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан иргэн Б-ын 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжнинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн Г-ын “Муссо” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 21 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан иргэн Т-ийн 5 ханатай 2 гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 28 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход цоожтой 10х15 метрийн хэмжээтэй байшин, 5х6 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 1 цаг 20 минут, хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр, унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 02:08 цагт очиж 1 цаг ажиллаж тус тус унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол хорооллын 418 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Г-ын “Хариер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Одоогоор сэтгэгдэл алга байна