Цаг агаарын аюулт үзэгдэл, хэт халалт, цөлжилт хуурайшилт, үер ус, гамшгийн давтамж ойртсоны улмаас Грекийн хөдөө аж ахуй эрхлэгчдэд хүнд сорилт тулгарч байна. Peloponnese-ийн Дарс үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн дарс үйлдвэрлэгч Cavino компанийн гадаад худалдаа хариуцсан менежер Георгий Канакийн ярьснаар цаг уурын тааламжгүй нөхцөлөөс болж дарс үйлдвэрлэгчид усан үзмийн цоо шинэ сорт бий болгох,усан үзмийн тариаланг өөр газарт шилжүүлэн эрхлэх шаардлага зүй ёсоор тулгараад байгаа юм. Түүнчлэн ирээдүйд зуны хэт халалт, намар өвлийн цаг агаарын огцом өөрчлөлт нь усан үзмийн тариаланд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байна. Иймд бүтээгдэхүүний чанарыг хэвээр нь авч үлдэхийн тулд уулын сэрүүн өндөрлөг бүсэд тариалангийн талбайг шилжүүлэх арга хэмжээ авах нь чухал гэж үзэж байгаа юм. Хэдийгээр халуунд тариалахад хялбар, хэт халалтад тэсвэртэй усан үзмийн сорт тариалж болох ч энэ нь дарс үйлдвэрлэлт, бусад таримал ургамлын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэрхэн зохицуулах талаар яригдаж буй бүхэл бүтэн шинжлэх ухааны сэдэв болжээ. Усан үзмийн тариалангийн ихэнх хэсгийг далайн түвшнээс дээш 500-600 м өндөрт хийх нь давуу талтай бөгөөд дээд зэрэглэлийн дарсыг далайн түвшнээс 700 м-ээс өндөрт ургадаг усан үзмээс гарган авдаг ажээ. Энэ нь бүтээгдэхүүний чанарыг урьдын хэвээр нь хадгалах том боломж юм. Грекийн уламжлалт экспортын хоёр дахь бүтээгдэхүүн болох чидун жимсэнд цаг агаарын дулаарал нь тийм ч сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд харин халалтаас илүү хэт их бороо хур муугаар нөлөөлдөг хэмээн Орос руу оливын тос экспортлогч Елена Калинина Риа Новостид мэдээлжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна