АВТОМАШИН МӨРГӨЛДСӨНИЙ УЛМААС НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Автозамын тээврийн осолТөв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Айргийн-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 14 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан байна. Энэ тухай дуудлагыг 2022.01.03-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан Төв аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 46 км зам туулан ослын газар очжээ. Хэргийн газар очиход иргэн Э-ын Субару-форестер загварын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 6 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн Приус-20 загварын автомашинтай мөргөлдсөний улмаас Субару-форестер загварын автомашинд зорчиж явсан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Г /46 настай, эрэгтэй/ нас барсан байжээ. Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.  

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв