ХЯТАД УЛС 2021 ОНЫ СҮҮЛЧИЙН 7 ХОНОГИЙГ ТААГҮЙ МЭДЭЭГЭЭР ҮДЛЭЭ

Дэлхийд 3 years, 3 months өмнө

Өнгөрөгч 7 хоногт эх газрын Хятадад цар тахлын 1,151 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь Хятад улс цар тахлын анхны давлагааг амжилттай даван туулснаас хойш гарсан коронавирүсийн хамгийн олон тохиолдол болжээ. Энэхүү өсөлт нь 13 сая хүн амтай Сиань хотын баруун хойд аж үйлдвэр, технологийн төвд гарсан дэгдэлтээс үүдэлтэй аж. Сиань дахь цар тахлын халдварын дэгдэлт улам газар авч байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Өнгөрөгч бямба гарагийн байдлаар 10 хоногийн турш хөл хорио тогтоосон тус хотод 12-р сарын 9-нөөс хойш орон нутгийн шинж тэмдгийн 1,451 тохиолдол бүртгэгдсэн нь 2021 онд Хятадын аль ч хотод гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хятадад гарсан энэхүү тохиолдлын тоо дэлхийн бусад улс орнуудад гарсан олон дэгдэлттэй харьцуулахад тун бага тоо юм. Гэсэн хэдий ч 2022 онд тус улсын хувьд цар тахлын томоохон дэгдэлтээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал асуудал болоод байна. Учир нь ирэх хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимпийн наадмыг зохион байгуулна. Тэгвэл халдварлах өндөр чадвартай Omicron хувилбар гарч ирснээр Бээжинг вирүсийн эсрэг өндөр сонор сэрэмжтэй байхад хүргэж байна. Мьянмар, Лаос, Вьетнамтай хиллэдэг Юньнань мужид өнгөрсөн оны 365 хоногийн 92 өдөр буюу 25%-д нь орон нутгийн чанартай халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Ройтерс

Одоогоор сэтгэгдэл алга байна