Тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннетт Израйль улсад Омикрон хувилбарын халдварын тархалт нэмэгдэж байгаа тул 60-аас дээш насны хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудад COVID-19 вакцины дөрөв дэх тунг санал болгоно гэж мэдэгдлээ. Израйль өнгөрөгч долоо хоногт Pfizer (PFE.N) болон BioNTech (22UAy.DE) компаниудын бүтээсэн вакцины дөрөв дэх тунг дархлаа султай хүмүүс болон асрамжийн газарт амьдардаг өндөр настнуудад хийхээр болсон юм. Беннетт хэлэхдээ "Израиль дахин вакцинжуулалтын дэлхийн хүчин чармайлтад анхдагч нь болно" гэлээ. Үүний өмнөхөн тус улсын Эрүүл мэндийн яамны Ерөнхий захирал Начман Эш Омикрон халдвар ихэссэнтэй холбоотойгоор Merck & Co (MRK.N) вирусын эсрэг молнупиравир эмийг 18-аас дээш насны COVID-19-ийн халдвартай өвчтөнд хэрэглэхийг зөвшөөрсөн тул Израиль улс сүргийн дархлаатай болж чадна гэж мэдэгдсэн билээ. Сүргийн дархлаа гэдэг нь хүн амыг вакцинжуулснаар, эсхүл тухайн өвчнөөр өвчилсөн хүмүүсийн биед эсрэг биет үүссэнээр вирүсээс хамгаалагдахыг хэлж байгаа юм. Маш түргэн халдварлах чадвартай Omicron хувилбар нь коронавирүсийн тохиолдлын томоохон давалгааг үүсгэж, дэлхий даяар халдварын тоо урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрч байна. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 24-30-ны хооронд гэхэд л өдөр бүр дунджаар нэг сая гаруй тохиолдол бүртгэгдсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Гэсэн хэдий ч нас баралт төдий хэмжээнд өсөөгүй байгаа нь шинэ хувилбар нь үхлийн аюул багатай гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсын 9.4 сая хүн амын 60 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдсан бөгөөд бараг бүгдээрээ Pfizer-BioNTech вакцин хийлгэсэн байна.
Эх сурвалж: Ройтерс
Одоогоор сэтгэгдэл алга байна