С.Ганбаатар: Өр зээл тавиад, гуйлга гуйгаад хөгжсөн орон энэ дэлхий дээр байхгүй.Энэ мөнгийг Нарантуул юмуу жижиг дунд үйлдвэрлэгчид, малчид, багш , эмч нараасаа татвар нэмээд авна гэвэл боломжгүй зүйл. Сая Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн ой тэмдэглэлээ. Одоо бид чинь Манжийн үеэсээ дор орчихсон мөнгө хүүлэлтийн бодлогод талхилагдаж байгаа ард түмэн шүү дээ. Мөнжийн үеийн эрх чөлөөний хувьсгал бол өрийн дансны бичгийг шатаахаас эхэлсэн юм. Тэгэхээр өр зээлийг бол 4 дүгээр ангийн хүүхэд ч тавьж чадна.Энэ дээр ганцхан уул уурхайн баялгаа монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгаж байж энэ 27 их наядыг олно гэж би үзэж байгаа. Дөнгөж сая ярьсан Оюутолгойн тогтоолыг бол Ерөнхий сайд, УИХ-ын дарга Монголын ард түмний талд байсан тулдаа гаргалаа. Өнөөдөр улс төрчид бол Оюутолгойд бараа бүтээгдэхүүн шахдаг нэг бүлэглэл , нөгөөх нь ардтүмний талд байдаг бүлэглэл. 18 жил тэгж зодолдож ирлээ шүү дээ. Тэд ичсэн байх өнөөдөр бол. Анх удаа чуулган дээр Оюутолгой, уул уурхайн баялгаа нээлттэйгээр ярьлаа. Одоо эд нар гацаалаа , попорлоо гэж мөн алж өгнө дөө. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Их хурлын дарга, 92 дугаар тогтоолын ажлын хэсгийг нь ахалсан Б.Баттөмөр гуай одоо олон дарамтнаас хэдүүлээ хамтдаа ард түмнийхээ талд байна шүү. Энэ бол энэ бодлогыг хэрэгжүүлэх тулгын гол алхам нь гэж би үзэж байгаа. Оюутолгой бол зүгээр л загвар. Бусад бүх уул уурхайн төслүүд бүгд Оюутолгойг дагаж явна. Шинэжинстийн, Баян-Өндөрийн уурхай бас адилхан дагана. Энэ дээр л ард түмнийхээ талд байвал энэ төсөл хэрэгжинэ, явна. Ичмээр ичмээр Оюутолгойд бараа бүтээгдэхүүн шахдаг хэн хэн бэ гэдгийг бид бүгд мэддэг. Ёстой нэг нэр дурдаж чадна даа. Даанч гэр доторх хулгайчтай зодолдвол гаднах хулгайч баярлачих гээд байдаг.
Одоогоор сэтгэгдэл алга байна