Вьетнамын тарзан одоогоос 8 жилийн өмнө хүмүүсийн дунд эргэн ирсэн ч харамсалтай нь хорт хавдраар нас барлаа. Вьетнамд 40 жил ширэнгэн ойд амьдарсны эцэст соёл иргэншилд буцан ирсэн 52 настай Хо Вонг Ланг аавтайгаа 1972 оноос хойш ширэнгэд нуугдан амьдарч байсан аж. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд нь америкийн бөмбөгдөлтийн үеэр бүгд амь үрэгджээ. Энэ бүх хугацаанд тэрээр аюул заналхийлсэн хэвээр байгаа хэмээн үзэж гадаад ертөнцөөс бүрмөсөн холбоо таслан амьдарч байсан юм. Ланг амьдралынхаа туршид эцгээсээ гадна зөвхөн таван эрэгтэй хүнийг л мэддэг байжээ. Тэр гадаад төрхөө зөвхөн голын усанд харж,10 хүртэл л тоо тоолж чаддаг байв. Энэ бүх хугацаанд тэр зөвхөн сарьсан багваахайгаар л хооллодог байсан гэнэ. 2013 онд түүнийг ширэнгэн ойд мод хийж байсан хүмүүс олж тосгонд авчирчээ. Соёл иргэншилт ертөнцөд эргэн ирсэн нь Лангийн хувьд дэмий байжээ хэмээн Вьетнамын хэвлэлийнхэн цохон тэмдэглэж байна. Найз нь ярихдаа Ланг шинэ амьдралдаа боловсруулсан хоол идэж, архи ууж байсан нь түүнийг үхэлд хүргэлээ хэмээжээ. Энэ 9 дүгээр сарын 13-нд Хо Вонг Ланг элэгний хорт хавдрын улмаас нас нөгчсөн байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна