БНСУ-ЫН ИРГЭН ГУРВАН МОНГОЛ ЗАЛУУГ ШАЛТГААНГҮЙГЭЭР ЗОДЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 3 months өмнө

Өчигдөр /2022.01.02/ БНСУ-ын Сөүл хотын Ганнамын гудамжинд Шинхён метроны буудлын ойролцоо гурван Монгол иргэнийг Солонгос иргэд шалтгаангүйгээр зодож танхайрсан байж болзошгүй хэрэг гарчээ. Сөүлийн Сочү дүүргийн цагдаагийн газар тус зодооны хэргээр БНСУ-ын иргэн А-г баривчилж, хэрэг нээн шалгаж байна. Мөн бусад гэмт этгээдүүдийг барихаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ

Одоогоор сэтгэгдэл алга байна