СҮҮЛИЙН 24 ЦАГТ ГАЛ ТҮЙМРИЙН 3 ДУУДЛАГА ГАРЧЭЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн Б-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Б-ийн “Си-Арви” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн М-ын 5х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв