ЦЭВЭРЛЭГЧИЙН ГАРЫГ ХАЗСАН БАРЫГ БУУДАН ХӨНӨӨЖЭЭ

Дэлхийд 3 years, 3 months өмнө

Эко бар 2020 оны 2-р сард авсан зураг

Неаполын амьтны хүрээлэнд найман настай Эко хэмээх малайн бар нэгэн хүний ​​гарыг зуусан байна. Шерифийн орлогч эхлээд барын амнаас тухайн хүний  гарыг тавиулахыг оролдсон ч эцэст нь буудахаас өөр аргагүй болжээ. Тэнд байсан хүмүүсийн хэлснээр "зөвшөөрөгдөөгүй газар" байсан цэвэрлэгч баранд хоол өгөх гэж оролдож байх явцдаа гэмтсэн байж болзошгүй аж. Баранд хазуулсаны  улиаас тухайн хүн хүнд бэртэл авч, улмаар онгоцоор эмнэлэгт яаралтай хүргэгджээ. Хорь гаруй насны мөнөөх эр амьтны хүрээлэн хаасны дараа барын хашааны ойролцоох газарт цэвэрлэгээ хийж байсан байна. Энэ үедээ мөнөөх цэвэрлэгч торон хашааны дундуур саваагүйтэж гараа хийсэн нь ийнхүү азгүйтэхэд хүргэсэн бололтой. Амьтны хүрээлэнгийн захиргаанаас мэдэгдсэнээр бол гаднаас хөлсөлсөн цэвэрлэгч нарт зөвхөн бие засах газар, бэлэг дурсгалын дэлгүүрийг цэвэрлэхийг зөвшөөрдөг, харин амьтны хашааг цэвэрлэхийг хориглодог аж. Олон нийтийн сүлжээгээр барыг буудаж алсан явдлыг буруутган шүүмжилж байна. Эко бар 2020 оны эхэн үеэс эхлэн Неаполь амьтны хүрээлэнд амьдарч эхэлсэн бөгөөд дэлхийд нэн ховордсон зэрлэг барыг аврах зорилгоор худалдан авч энд тэжээх болжээ. Олон улсын байгаль хамгаалах холбооноос Малайн барыг нэн ховордсон гэж үздэг юм. Дэлхийн зэрлэг ан амьтдын сангийн мэдээлснээр ердөө 200 хүрэхгүй тоо толгой ийм бар зэрлэг байгальд үлджээ. Амьтны хүрээлэнд бар хүн рүү дайрах нь ховор тохиолдол хэдий ч өнгөрсөн жил Сибирийн бар Швейцарьт зочид болон амьтны хүрээлэнгийн ажилтнуудын нүдэн дээр амьтны хүрээлэнгийн ажилтан эмэгтэйг барьж идсэн хэрэг гарч байсан юм. Мөн 2007 онд Сан Францискогийн амьтны хүрээлэнд бар торноосоо мултрах явцдаа нэг хүнийг барьж, хоёр хүнийг хүнд шархдуулсан хэрэг гарч байжээ. Тэрхүү барыг мөн л буудан хөнөөжээ..

Одоогоор сэтгэгдэл алга байна