ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 2 ДУУДЛАГА ИРЖЭЭ

Чухал мэдээ 3 years, 4 months өмнө

Төв аймгийн Лүн сумын Төв багийн “Бетон гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 12.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан байна. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 13:21 цагт гарч 7 км зам туулан 13:35 цагт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн “Грейс” загварын автомашин Лүн сумын Төв багт үйл ажиллагаа явуулдаг “Урьхан-2” цайны газраас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Т-гийн “Марк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. “Марк-2” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Лүн сумын хүн эмнэлэгт хүргэж өгчээ.  

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Асгат түрүүний-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 129 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ суудлын автомашин авто замын хажуу руу унасан зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа тухай дуудлагыг 12.29-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сум дундын Нэгдсэн эмнэлгийн эмч 20:52 цагт ангиас гарч 30 км зам туулан 22:10 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул сумын чиглэлд 12 зорчигчтой /2 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Т-гийн “Прадо-95” загварын суудлын автомашин онхолдсон байсныг 23:40 цагт татаж босгожээ. 

 

Одоогоор сэтгэгдэл алга байна