Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ...”Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 199 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувиа гуравдугаар тунд хамруулах зорилт тавиад байна. Олон улс орон эдийн засгаа сэргээх бодлого барьж байна. Манай улсын хувьд ч мөн 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүнтэй төстэй хөтөлбөрүүдийг ч цаашид хэрэгжүүлнэ. Өнөөдрийн энэ уулзалт эдийн засгийн шинэ сэргэлтийг авчрах түүхэн өдөр байгаасай гэж хүсэж байна гээд цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогоо танилцууллаа.
Цар тахлын нэн хүнд нөхцөлд бид ажиллаж амьдарч байна. Гэсэн ч цар тахал гэж зовлон тоочоод байх бус сөрж, эвлэлдэн нэгдэж, даван туулж, эрсдэлийг боломж болгохын төлөө ажиллах ёстой юм. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд асуудлыг нэг цонхоор харж байгаа. ҮАБЗ зөвлөмж гаргаж, энэ дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна...” гэв.
Одоогоор сэтгэгдэл алга байна