Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвд/ “Эг”-ийн голд 12 дугаар сарын 15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн байна. Энэ дагуу 12 дугаар сарын 24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрх /74 том хүн, 94 хүүхэд/-ийн 28 байшин, 5 гэр усанд автсан тухай мэдээллийг 12.25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авчээ.. Өнгөрсөн өдрүүдэд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд ажиллаж 50 метр урттай газрын мөсийг хагалж зайлуулан зарим айлыг нүүлгэн шилжүүлжээ. .
Одоогоор сэтгэгдэл алга байна