ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА ИХСЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Чухал мэдээ 3 years, 8 months өмнө

Сүүлийн 24 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 16:37 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 16:38 цагт ангиас гарч 1.3 км зам туулан 16:40 цагт очиход иргэн Ч-гийн эзэмшлийн “Сэт” диско барны 30х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраажээ. 

Мөн тус аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Түшлэгтэйн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 115 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ малчин Ч-ийн 5 ханатай гэр 12.29-ний өдрийн 04:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 15:12 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Хөх давааны-Энгэр” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 06:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 06:56 цагт ангиас гарч 15 км зам туулан 07:10 цагт очиход иргэн Б-гийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраажээ..

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 07:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 07:20 цагт ангиас гарч 7 км зам туулан 07:27 цагт очиход иргэн А-гийн “Приус-30” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08:01 цагт салбараас гарч 2 км зам туулан 08:03 цагт очиход иргэн М-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан тухай мэдээллээ.. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 15:52 цагт хүлээн авсны дагуу  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 15:53 цагт ангиас гарч 1 км зам туулан 16:02 цагт очиход иргэн Б-гийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан бол мөн дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 18:54 цагт хүлээн авч иргэн О-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 00:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 00:56 цагт ангиас гарч 8 км зам туулан 01:04 цагт очиход иргэн Б-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан тухай Онцгой байдлын албанаас мэдээллээ.

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв