ЕВРОПТ КОВИДЫН ШИНЭ ТОХИОЛДОЛ УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР ЭРС ӨСЛӨӨ

Дэлхийд 3 years, 4 months өмнө

Франц улсад мягмар гарагт 179,807 тохиолдол бүртгэгдсэн нь өмнө гарч байгаагүй өндөр үзүүлэлт юм. Гэхдээ ганц Франц гэлтгүй Итали, Грек, Португал, Англи зэрэг улсад ковидын тохиолдол урьд нь байгаагүйгээр эрс нэмэгдсэн байна. Европын улс орнууд илүү халдварлах чадвартай Omicron хувилбар баяр ёслолоос үүдэн улам гаарч байгааг мэдээлжээ.

Судалгаанаас үзэхэд Омикрон нь Дельтагаас харьцангуй хөнгөн бөгөөд халдвар авсан хүмүүс эмнэлэгт хэвтэх магадлал 30-70% бага байгаа аж. Гэсэн хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Европ даяар нүүрлэсэн халдварын тохиолдлын өсөлт нь эрүүл мэндийн тогтолцоог сүйрлийн ирмэг рүү түлхэж магадгүйг анхааруулав. Мягмар гарагт нийтэлсэн ДЭМБ-ын долоо хоног тутмын Ковидын мэдээгээр 12-р сарын 26-наас өмнөх долоо хоногт Европт шинэ Ковид халдварын тоо 57%, Америк тивд 30% өссөн байна. Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран Францд 1-р сарын эхээр өдөрт 250,000 тохиолдол гарч болзошгүйг "боди байдал харуулж байна" гэж анхааруулсан бол Францын Эмнэлгийн холбоо "Хамгийн хэцүү долоо хоногууд хараахан ирээгүй байна" гэж мэдэгдэв.Үүнтэй холбоотойгоор Францын Ерөнхий сайд Жан Кастекс энэ долоо хоногийн эхээр шинэ хязгаарлалт зарлалаа. Энэ дагуу 1-р сарын эхээр боломжтой хүмүүс долоо хоногт дор хаяж гурван өдөр гэрээсээ ажиллах ёстой болж байна. Италид халдварын тоо 78,000-аас давж, тахал эхэлснээс хойш хамгийн өндөр эрсдэл дагуулжээ. Мөн 202 хүн нас барж, тус улсын нийт нас барсан хүний ​​тоо 136,753 болжээ. Мөн Португалид мягмар гарагт нийт 17,172 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Грекийн Эрүүл мэндийн сайд Танос Плеврис тус улсад 21,657 тохиолдол бүртгэгдсэн ч тайван байхыг ард иргэддээ уриалав. Кипрт мөн нэг өдрийн дотор халдварын тоо 2,241-т хүрчээ. Харин Английн эрүүл мэндийн байгууллагууд 117,093 тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн байна. Хэдийгээр Парис, Лондон, Берлин зэрэг хэд хэдэн хот албан ёсны шинэ жилийн баяраа цуцалсан ч зарим улсын Засгийн газар улсын хэмжээнд хязгаарлалт хийхийг төвдөхгүй байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна