М.ОЮУНЧИМЭГ “НАЙЗ” С.АМАРСАЙХАНАА ЗАГНАЖ УУРЛУУЛАВ

Чухал мэдээ 3 years, 8 months өмнө

М.Оюунчимэг : Нэг шийдвэр гаргах болгондоо алдаа гаргаад байх юмаа С.Амарсайхан дарга аа. Би тантай найз

М.Оюунчимэг: Нэг шийдвэр гаргах болгондоо алдаа гаргаад байх юмаа С.Амарсайхан дарга аа. Би тантай найз. Гэхдээ таны гаргаж байгаа шийдвэр, удирдаж байгаа УОК-ын дунд шатанд тэр шийдвэр чинь алдаа гаргаад байна шүү дээ. Та тэгээд түрүүн яриад байна. Хариуцлага тооцох тухай ярьж байгаа, хариуцлага бол тооцоод байгаа гээд л яриад л байх юм. Хэнд хариуцлага тооцож ямар үр дүн гарсан юм.

Д.Ганбат: Өөрөө өөрсдийгөө магтаад л нэг их гайхамшигтай юм хийчихсэн юм шиг яриад байх юм. Тийм юм байхгүй.

Д.Ганбат: Тэр омикрон нь орж ирэх нь ойлгомжтой. Орж ирнэ. Тэрэнтэйгээ тэмцэх тэр төлөвлөгөө чинь хаана байна вэ ? Өмнө нь Ковидын хуулиар ажиллаад баахан зээл тусламж аваад, баахан мөнгийг та нар дураараа зарцуулсан. Тэрний тайлан чинь хаана байна вэ ? Хэнд ямар хариуцлага тооцсон юм бэ ? Үгүй энэ чинь одоо бараг хоёр хүний нэг нь л өвдчихсөн байгаа шүү дээ. Насан туршдаа согогтой л явна шүү дээ тэр хүмүүс чинь. Тэгээд өөрөө өөрсдийгөө магтаад л нэг их гайхамшигтай юм хийчихсэн юм шиг яриад байх юм. Тийм юм байхгүй.

С.Амарсайхан: Би та бүхэнд загнуулах гэж энд суугаагүй шүү М.Оюунчимэг гишүүн ээ. Тэр загнадаг хүнээ загнаарай.

С.Амарсайхан: Та бүхэн яаж ч үгүйсгэж болно. Тэгэхээ хүний амь нас, эрүүл мэнд, ялангуяа энэ цар тахлаар битгий улс төр хийж хэт их туйлшраарай. Улс төрийг бид хаана ч хийж болно. Би та бүхэнд загнуулах гэж энд суугаагүй шүү М.Оюунчимэг гишүүн ээ. Тэр загнадаг хүнээ загнаарай.

Д.Ганбат: Тэр улаан ногоон бүсээр та нар бол зугаалаад байдаг. Нас барж буй настай хүнтэй хүүхэд нь уулзаж чаддаггүй.

Д.Ганбат: Та нар дабль стандарт үүсгэдэг шүү. Энэ дарга нар нэг тусгай эрхтэй, авгай хүүхдүүд нь тусгай эрхтэй, ард түмэн шал өөр ийм байдаг шүү. Энэ дээрээ анхаараарай. Тэр улаан ногоон бүсээр та нар бол зугаалаад байдаг. Нас барж буй настай хүнтэй хүүхэд нь уулзаж чаддаггүй ийм л байдалтай байгаа шүү. Тэрэн дээр анхаараарай.  

Г.Занданшатар: Дабль стандарт гэж одоо би бол гаднаас ирээд 7 хоног тусгаарлагдсан.

Г.Занданшатар: Дабль стандарт гэж одоо би бол гаднаас ирээд 7 хоног тусгаарлагдсан. Тэгсэн одоо 3 хоног тусгаарлагддаг болчихсон байна билээ. Би яг долоо хоног тусгаарлагдсан шүү. Бараг 10 хоног тусгаарлагдсан хагас бүтэн сайнтай / инээв  /

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв