5 НАСТАЙ ДҮҮГЭЭ АВРААД ӨӨРӨӨ ЭРСЭДСЭН 7 НАСТАЙ ОХИНЫГ НЭХЭН ШАГНАЛАА

Чухал мэдээ 3 years, 8 months өмнө

Долоон жилийн өмнө буюу 2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаяр эхнэрийн хамт саахалт айлынхаа цагаан сарын буузыг хийхээр явахдаа хүүгээ аваад, 7, 5 настай хоёр охиноо гэртээ үлдээсэн байдаг. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас хувцсаа өмсөөд, гэрээсээ гарсан байна. Гурван километрийн зайтай байрлах саахалт айлынд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдаж, бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан юм. Долоохон настай охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгөн, салхины нөмрөөс дүүгээ хамгаалан тэвэрч, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах байлаа. Аав, ээж, нутгийнхан нь хоёр охиныг тав, зургаан цаг хайж, арга мухардаад сумын төвд байх авга эгч Ц.Батцэцэг рүү хэл дуулгаж, Онцгой байдлын газарт хандсан байна. Эрлийн багийнхан охидыг шөнөжин хайж, маргааш өглөө нь 07:00 цагийн орчимд автозамын хажуугаас олжээ. Амьсгалаа тасартал дүүгээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээр дүүгээ авраад, өөрөө энэ ертөнцөөс бүр мөсөн одсон бяцхан зүрхтэй ч агуу зоригтой баатарлаг эгч болох С.Золжаргалыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар шагналаа.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв