Архангай аймгийн Өндөр-Улаан, Өлзийт, Жаргалант, Цахир, Цэнхэр, Чулуут, Эрдэнэмандал суманд 12, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Жаргалант суманд 2, Булган аймгиин Баяннуур, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Хутаг-Өндөр, Хишиг-өндөр, Орхон, Сэлэнгэ суманд 20, 1 Говь-Алтай аймгийн Баян-Уул, Есөнбулаг, Жаргалант, Төгрөг, Халиун, Шарга суманд 11, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол суманд 4, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Булган, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чулуунхороот суманд 22, Дундговь аймгийн Говь-Угтаал, Луус суманд 2, 3авхан аймгийн Алдархаан, Баянхайрхан, Дөрвөлжин, 3авханмандал, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сантмаргаз, Сонгино, Тэс, Ургамал, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу суманд 22, Орхон аймгийн Жаргалант суманд 2, Өвөрхангай аймгийн Өлзийт, Хархорин суманд 2, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 2, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Жавхлант, 3үүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Хушаат суманд 8, Тев аймгийн Баянхангай, Баянчандмань, Жаргалант, Заамар, Лүн, Угтаалцайдам, Сүмбэр суманд 19, Увс аймгийн 3авхан, Зүүнхангай, Өлгий, Өндөрхангай, Хяргас, Малчин, Цагаанхайрхан суманд 6, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр суманд 22, Хэнтий аймгийн Норовлин суманд 2, нийт 16 аймгийн 90 сумын нутаг дэвсгэрт 152 голомтод 80623 мал шүлхий өвчнөөр өвчилсөн бөгөөд 9.694.464 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж 87.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн "Шар-Үзүүр" гэдэг газар "Боом" өвчин гарсан тул тус сумын Засаг даргын захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоон, 518 малыг тусгаарлан, 2200 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийн, хяналт тавин ажиллаж байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна