ОМИКРОНООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ОНОМЫН Д.НАРАНБААТАРЫН 8 ЗӨВЛӨГӨӨ

Чухал мэдээ 3 years, 8 months өмнө

  1. КОВИД-19 ѳвчний эсрэг дархлаа нэмэлтээр сэргээх вакцины 3 дахь тунг хийж олон хүний амь аврагдсан. Вакцинд итгэх хүмүүсийн итгэл ч сэргэсэн. Одоо Омикрон мутацын шугам Монгол Улсад эрчтэй дэгдэхээс ѳмнѳ дараах хэдэн зүйлсийг яаралтай хийх хэрэгтэй байна.
  2. 5 - 11 насны хүүхдүүддээ КОВИД-19 ѳвчний эсрэг мэдээллийн РНХ вакцин хийж эхлэх! Омикрон мутацын шугам эрчтэй дэгдэж байгаа улс орнуудад бага насны хүүхдүүдийн дундах ѳвчлѳл нэлээд ѳсѳж байна.
  3. Ѳвчний голомтонд ажилладаг эрүүл мэнд салбарын болон олон хүнтэй ажилладаг боловсрол худалдааны салбарын хүмүүст болон ѳндѳр настан суурь ѳвчтэй хүмүүст нэн даруй 4 дэх тунг хийж эхлэх хэрэгтэй байна. Иргэдэд 4 дэх тун хийлгэх боломжийг мөн олгох нь зөв.
  4. Apple, Google корпорациудтай хамтран нэвтрүүлсэн КОВИД-19 ЭРСДЭЛ системийн багцалсан датаг боловсруулж хяналтын самбартай болгох нь гэрлийн хурдаар тарж байгаа Омикрон мутац шугамын хавьтал тодорхойлох бодит хугацаанд юу болж байгааг харах ганц боломж болно.
  5. Бохирын шугамнуудаас дээж авч Омикрон мутацын дэгдэлтийн хяналтыг хийх нь бидэнд 14 хүртэлх хоногийн урьдчилсан анхааруулга ѳгнѳ. Иймээс энэ хяналтыг нэн даруй хийж эхлэх хэрэгтэй.
  6. КОВИД-19 ѳвчний эсрэг ѳндѳр үр дүнтэй Пфайзер компаний Паксловид (Paxlovid) эмийг маш хурдан бүртгэж авч эмчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай. Шинж тэмдэг илэрснээс 5 хоногийн дотор эхэлж 5 хоног уухад ѳвчний хүндрэлээс 88% хамгаалж байгаа нь батлагдсан.
  7. Ирж байгаа Омикроны шуургатай нүүр тулах Эрүүл мэндийн салбарын нѳѳц, хүн хүчээ зузаатгаж бэлдэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын олон эмч, сувилагч, ажилтнууд халдвар авч хүний нѳѳцийн дутагдалд орох эрсдэл маш их тиймээс урьдчилсан бэлтгэл маш чухал.
  8. Омикроны шуургыг хор хохирол багатай даваад гарахад КОВИД-19 цар тахлын ард гарах цаг ойртож хонгилын үзүүр дэх гэрэл улам тод асахыг санаад хүн бүр дор бүрнээ сайн чанарын маск (N95) дотоод орчинд байнга, зѳв зүүж, агаар сэлгэлтээ сайн хийхээ битгий мартаарай!

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв