Энэ сарын 26-нд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Чулуутын гол” гэдэг газарт “Суудлын автомашин голын мөсөнд цөмөрч живсэн” тухай дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.
Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 110 км замыг туулан 07:46 цагт очиход Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд зорчин явсан иргэн О-ийн “Лексус”-570 загварын суудлын автомашин Чулуут голын мөс цөмрөн орсон байсныг 8 цаг 34 минут ажиллан татаж гаргаж иргэн О-д хүлээлгэн өгчээ. Аз болоход жолооч болон 4 зорчигч эсэн мэнд гарсан байна
Одоогоор сэтгэгдэл алга байна