ЯПОН ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

Дэлхийд 3 years, 7 months өмнө

Япон улс ОХУ-ыг агаарын хилийг нь зөрчсөн хэмээн үзэж эсэргүүцэл илэрхийллээ. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като нь Токиод болсон ХБХ дээр Оросын онгоцууд агаарын хилийг нь зөрчсөнтэй холбогдуулан ОХУ-д дипломат аргаар эсэргүүцлээ илэрхийлсэн хэмээн мэдэгдлээ. Өнгөрөгч ням гарагт Оросын АН-26 онгоц зүүн Хоккайдогийн Широтоки бүсэд 2 удаа хилийн зурвас зөрчжээ. Үүнтэй холбогдуулан Японы  БХЯ болон Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн түгшүүр зарлаж ГХЯ нь энэхүү үйлдлээ дахин давтахгүй байхыг Оросын талаас шаарджээ. Оросын талаас үүнтэй холбогдуулан одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Киодо агентлаг уг онгоцыг иргэний агаарын тээврийн онгоц байсан хэмээн мэдээлсэн байна.    

Одоогоор сэтгэгдэл алга байна