ЭНЭ ОНЫ СҮҮЛЧИЙН, ИРЭХ ОНЫ ЭХНИЙ ӨДӨР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Чухал мэдээ 3 years, 8 months өмнө

2021 оны 12 дугаар сарын 27-ноос 2022 оны 1 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулавтар байх боловч 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2022 оны 1 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Хур тунадас: 28-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 29-нд Хөвсгөл, Хэнтэйн уулс, Халх голын сав газраар ялимгүй цас, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 6-11 метр, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2022 оны 1 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв