ЭРДЭНЭТИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ 35 МВт-ААР ӨРГӨТГӨЛӨӨ.

Чухал мэдээ 3 years, 11 months өмнө

 “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Анх  1987 онд байгуулагдсан тус станцад өнгөрсөн 34 жилийн хугацаанд гадаад, дотоодын томоохон төсөл хэрэгжиж байгаагүй юм. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газраас олгох 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх” төслийг ийнхүү амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд насос станц бүхий хөргөх цамхаг, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх 1800 тонн/цагийн хүчин чадалтай дулааны эрчим хүчээр хангах сүлжээний халаагч бүхий иж бүрэн тоноглол, 5-8 вагон нүүрс татаж түлхэх зориулалтын цахилгаан толкатель, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн байна. Ингэснээр станц 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авах, 3-4 МВт нөөцтэй болж байна. Мөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,4 дахин өсгөж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсч байгаа энэ үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын трубингенератор ашиглалтад орсноор энэхүү өсөлтийн тодорхой хувийг нөхөх боломжийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв