УЛААНБААТАР-ЭРДЭНЭСАНТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМ ХАЛТИРГААТАЙ БАЙНА

Чухал мэдээ 3 years, 8 months өмнө

Төв аймгийн Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар цас орж, халтиргаа гулгаа үүссэнийг анхаарууллаа

Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлж буй.

Өнгөрсөн шөнө Төв аймгийн Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар цас орж, зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсжээ.

Иймд жолооч нарыг хурдаа тохируулж, зорчигч нартаа хамгаалах бүсийг нь зүүлгэн хөдөлгөөнд оролцохыг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв