УКРАИНТАЙ ДАЙТСАН ТОХИОЛДОЛД ОРОСЫН АРМИ 3 ХОНОГИЙН ДОТОР ДНЕПРТ ХҮРНЭ

Дэлхийд 3 years, 8 months өмнө

Хэрэв Украинтай дайн эхлүүлсэн тохиолдолд Оросын цэргүүд 3-4 хоногийн дотор Днепрт хүрнэ. Энэ талаар Трампын засаг захиргааны Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга асан зөвлөх, хурандаа Дуглас өөрийн нийтлэлдээ өгүүлжээ. Түүний үзэж буйгаар Оросын хуурай замын цэрэг Днепр мөрний эрэгт хүрэхэд ердөө 72-96 цаг шаардлагатай аж. Нийтлэлч дээрх хугацаанд Орос улс хойд зүгээс урагш чиглэсэн нумын дагуух мянган км дагуу 200 мянга хүртэлх цэргийн хүчнийг байрлуулж чадна гэж үзэж байна. Мөн энэхүү цэрэг зэвсгийн хүчинд 100 хүртэл тооны пуужингийн их бууны батарей, "Искандер" пуужингийн системүүд багтаж Украины нисэх онгоцны буудал, төв байр, материал техникийн дэд бүтцэд цохилт өгөх боломжтой. Түүнчлэн агаараас Оросын нисгэгчгүй онгоц, ердийн нисэх онгоц, магадгүй шинэ үеийн зэвсэглэлээр ч довтлох боломжтой гэжээ. Үүний зэрэгцээ, S-400 ба S-500 системүүдийн агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн систем нь Оросын цохилт, маневрлах боломжтой бүрэлдэхүүнийг Украины агаарын болон пуужингийн довтолгооноос бүх түвшинд хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна. Дашрамд дурдахад энэ 12 дугаар сарын 16-нд болох дээд хэмжээний уулзалтаар Европын холбооны төр, засгийн тэргүүн нар "Украины эсрэг Орос цэргийн түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд хамтын нийгэмлэгийн авч болох арга хэмжээний талаар АНУ-тай хамтран хэлэлцэх болно" гэж Европын холбооны тэргүүн мэдэгдээд байгаа юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв