Нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 387,16 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 6 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 329 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
191 нь Улаанбаатар хотод,
138 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80 гаруй насны нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,966 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,792 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,673 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1,008
Хүндэвтэр-1,443
Хүнд-289
Маш хүнд-52 хүн байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна