ЭНЭТХЭГИЙН НАГАЛАНД МУЖИД 14 ЭНГИЙН ИРГЭН АЛАГДСАНААС ҮҮДЭН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ

Дэлхийд 3 years, 9 months өмнө

Энэтхэгийн аюулгүй байдлын албаныхан ачааны машин руу гал нээсэний  улмаас 14 энгийн иргэн алагдсан байна. Мөн энэ явдлын  дараахан халдлагыг эсэргүүцэн цугларсан хүмүүс рүү гал нээжээ. Эрх баригчид олон нийтийн эсэргүүцлийг намжаахын тулд интернетийн үйлчилгээг хааж, хөл хорио тогтоогоод байна. Бямба гарагт Мон дүүргийн армийн эргүүлийнхэн энгийн ажилчдыг зэвсэгт дайчидтай андууран гал нээж, зургаан хүний ​​аминд хүрснээр хүчирхийлэл гаарсан байна. Армийнхан дээрх эмгэнэлт хэрэг явдлыг эндүүрсэнээс болсон гэж тайлбарлаж байгаа ч нутгийн иргэд үүнийг эрс үгүйсгэж байна. Тус бүс нутагт уурлаж бухимдсан нутгийн иргэд цэргүүдтэй мөргөлдсөний улмаас Энэтхэгийн нэг цэрэг болон долоон хүн амиа алджээ. Ням гарагийн үдээс хойш жагсагчид армийн хуаран руу дайрсны дараа өөр нэг энгийн иргэн зэвсэгт хүчнийхэний гарт амь үрэгдсэн байна. Дотоодын аюулгүй байдлыг хариуцдаг Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах болсон явдалд гүнээ харамсаж  байгаагаа илэрхийлсэн бол, Нагаланд мужийн захиргаа Тусгай мөрдөн байцаах багаар (SIT) ахлуулсан өндөр түвшний мөрдөн байцаалт явуулахаа амлажээ. Энэхүү хүчирхийлэл нь орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдээр удирдуулсан босогчид болон угсаатны хуваагдлын улмаас удаан хугацаанд үймээн самуунтай байсан Нагаланд хотод сүүлийн жилүүдэд гарсан хамгийн олон хүний ​​аминд хүрсэн хурцадмал байдлын нэг болж байна. Энэтхэгийн аюулгүй байдлын албаныхан ажиллагаа явуулахдаа ийнхүү гэм зэмгүй нутгийн иргэдийг хэлмэгдүүлсэн нь анхны тохиолдол биш юм. Үүнд уурсаж бухимдсан жагсагчид Мон хотод машинуудыг шатааж, хамгаалалтын албаныхантай мөргөлджээ. Нагаланд бол Энэтхэгийн хамгийн эртний үндэстний 1950-иад оноос хойш өдөөсөн бослогын өлгий нутаг юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв