“САЙН ДУРЫН ТӨВИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ-2” ИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Чухал мэдээ 3 years, 9 months өмнө

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар KОЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Сайн дурын төвийн хөгжлийг дэмжих төсөл II” -ийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус төслийн хэрэгжүүлэгчээр Go and Do International байгууллага ажилладаг бөгөөд төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн ХХҮХ, Хан-Уул дүүргийн ХХҮХ-ийн дэргэд Сайн дурын төв ажиллуулж эхлээд байгаа юм. Цаашид санамж бичгийн хүрээнд Чингэлтэй Сонгинохайрхан дүүрэгт Сайн дурын төв нээж, иргэдэд сайн дурын ажлын талаар ойлголт өгөх, татан оролцуулах ажлыг зохион байгуулах юм.

Санамж бичигт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, Go and Do International  байгууллагын төлөөлөгч ноён Паг Ү Хи нар гарын үсэг зурж, албаны хүмүүс байлцлаа.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв