МОНГОЛ СОЛОНГОСЫН “НОГООН ХЭРЭМ” ТӨСЛИЙН ГУРАВДУГААР ШАТ ИРЭХ ОНД ЭХЭЛНЭ

Чухал мэдээ 3 years, 9 months өмнө

Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 2006 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улс “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна. Энэ хөдөлгөөний хүрээнд жилд дунджаар 100 сая мод тарих ёстой. Гэтэл бидэнд 9,2 сая ширхэг тарьц суулгацын нөөцтэй. Энэ нөөцийг 10 дахин нэмэгдүүлэх, мод үржүүлгийн талбайг бүрэн ашиглаж шаардлагатай. Иймд эрдэмтэн судлаачдын тооцоолол, бодит байдалд үндэслэн “Мод үржүүлгийн газрын төсөл” боловсруулсныг танилцуулсан юм. “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ин Гён “Төсөл хэрэгжиж буй улс орон илүү оролцоотой байхыг дэмжээд, тодорхой саналууд гаргаж байгаад талархаж байгаа илэрхийлэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжүүлэхэд төслийн төсвийн ихэнх хувийг зарцуулах санал зөв. Энэ удаагийн төслийн зориулалт нь өөр, гэхдээ тодорхой саналуудыг БНСУ-ын Засгийн газарт гаргах нь зүйтэй. Тавьсан саналуудыг судалж, хамтран ажиллах боломжтой” гэлээ. Салбарын эрдэмтэн судлаачдын боловсруулж буй төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжинд 5 мод үржүүлгийн газар, бортого нийлүүлэх үйлдвэр байгуулах шаардлагатай байгааг сайд Н.Уртнасан онцлоод эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд өөрийн орны туршлагад үндэслэн дэмжлэг үзүүлэх талаар болон гаргасан саналуудыг хэлэлцэн ойрын хугацаанд хамтарсан уулзалтыг дахин зохион байгуулахаар тогтов.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв