Манай улс 2020 онд 90 мянга, 2019 онд 100 мянга, 2018 онд 98 мянга, 2017 онд 67 мянган тээврийн хэрэгсэл импортолсон мэдээ байна. Эдгээрийн 50-55 хувь нь нийслэлд үлддэг гэсэн статистик бий. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд хотын түгжрэлийг багасгахын тулд үйл ажиллагаа, менежмент, зам гүүр барих, алгоритм ашиглаж шийдэх гэсэн үндсэн гурван арга ашиглаж байна. Тэдгээр орнуудын хувьд замын байгууламжууд нь хангалттай баригдсан байдаг учраас алгоритм, дата ашиглах замаар түгжрэлийг сааруулахыг зорьдог ажээ.. Тиймээс Улаанбаатар хотын замын виртуал бүтцийг хийж хиймэл оюун ухааны томоохон алгоритмыг ашиглан, түгжрэлийн шалтгааныг тогтоож, түгжрэл сарниулах судалгааг хийж эхлээд байна. Хэрэв зам, гэрлэн дохиог уялдуулан зохицуулж чадвал хүний оролцоотой математик тооцооны аргууд хоцрогдсон энэ цаг үед түгжрэлийг сарниулж чадна гэж үзэж байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл алга байна