15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсжээ

3 years, 8 months өмнө

Энэ сарын 02-ны өдрийн арилжааны мэдээ

Энэ сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 330 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,202,236 ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл", "Гермес центр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан", "Жуулчин дюти фрий" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн 12,733 ширхэг нэгж эрхийг нийт 3 сая төгрөгөөр арилжсан байна.

Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 299 ширхэг үнэт цаас 89,673,090 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.6 хувиар буурч, 31850.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,9 их наяд төгрөг боллоо гэж МХБ-ээс мэдээлэв.

Одоогоор сэтгэгдэл алга байна