Энэ долоо хоногт АНУ-ын агентлагаас баталсан шинэ журмын дагуу өр цуглуулагчид өрөө төлөхгүй байгаа хүмүүстэй олон нийтийн сүлжээ болон мессежээр холбогдох боломжтой боллоо. Хэрэглэгчийн Санхүүг Хамгаалах Товчооны (CFPB) дүрмээр зээлдүүлэгчид зээлтэй олон сая америкчуудын DM-д орох хаалгыг нээж өгч байна. Харин үүнийг шүүмжлэгчид эдгээр мессежүүд онлайнаар алдагдах эсвэл хувийн нууцад халдаж, шинэ луйврын хэрэг гарахад хүргэж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Харин өмгөөлөгчдийн үзэж байгаагаар бол энэхүү өөрчлөлт нь 1970-аад онд аль хэдийнэ бий болсон дүрмийн энгийн нэг шинэчлэл аж. Уг дүрмээр мөн өрөө төлөхгүй байгаа хүмүүс рүү 7 хоногт 7 дуудлага хийх боломжтой бөгөөд олон газар их хэмжээний өр тавьсан хүмүүс рүү хэдэн удаа ч дуудлага хийх боломжтой гэнэ.
Одоогоор сэтгэгдэл алга байна