Нийслэл Улаанбаатар хотод 1.499.140 хүн амьдарч байгаагаас 953 мянга нь машин жолоодох эрх нь бүрдсэн буюу 18 насанд хүрсэн хүмүүс байна. Мөн хамгийн сүүлд гаргасан тоогоор нийслэлд 473 мянган суудлын автомашин байгаа аж. Эндээс үзэхэд насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь автомашинтай байгаа юм. Мөн нийслэлийн 414.292 өрхийн 205 мянга нь автомашинтай, зарим айл бүр 2-оос 3 машинтай гэсэн судалгаа гарчээ. Иргэд ихэнхдээ хуучин машин унаж байгаа нь эдийн засгийн чадамжтай нь шууд холбоотой. Гэхдээ насжилт өндөр машин хотын түгжрэл, агаар хөрсний бохирдолд сөргөөр нөлөөлж байгаа учраас 2024 оноос буруу хүрдтэй хуучин машины импортыг хязгаарлах талаар Засгийн газар дээр яригдаж байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна