ТҮГЖРЭЛТЭЙ “ХИЙМЭЛ ОЮУН УХААН”-ААР ТЭМЦЭНЭ

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Улсын хэмжээний автомашины 54 хувь нь Улаанбаатар хотод  зорчиж байна. Нийслэлчүүдийн машин унаагаар зорчилтын 50-иас дээш хувь нь зөвхөн ажилдаа явах, ажлаасаа гэртээ харих гэсэн маршрут байдаг бол. 25 хувь нь цэцэрлэг, сургуульд хүүхдээ зөөх зорилготой машин унадаг байна. Мөн хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 54 хувь нь ердөө 5 км-ын радиус дотор явж байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс энэ радиуст явган болон дугуйн замыг түлхүү хөгжүүлэх, машинаас өөр төрлөөр зорчих хөдөлгөөнийг дэмжих нь зүйтэй байгаа юм. Түүнчлэн нийслэлд ажлын байр болон цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд нийгмийн байгууламжуудыг тараан байршуулах нь түгжрэлийг сааруулахад үр дүнтэй гэж үзэж байгаа юм. Мөн түгжрэлийг бууруулахын тулд ойрын үед замын зохицуулалтыг хиймэл оюун ухаанд суурилсан, компьютержсэн системд шилжүүлэхээр болжээ.

Одоогоор сэтгэгдэл алга байна