Монголын тариаланчдын үндэсний холбооноос энэ оны ургац хураалтад тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээллээ.
Энэ жилийн ургацаас 50 мянган тонныг улс, 200 гаруй мянган тонныг гурилын үйлдвэрүүд худалдан авчээ. Нийт ургацын 30 орчим хувь нь борлогдоогүй үтрэм дээрээ үлдсэнийг тариаланчид хэлж ирэх жил гаднаас үр тариа импортоор оруулж ирэхгүй байхыг хүслээ. Учир нь Засгийн газар 2020 онд ОХУ-аас дотоодын нийт ургацын 60 хувьтай тэнцэх тариа импортоор авсан байна. Дээрх нөөц одоо хүртэл дуусаагүй тул тариаланчдын хөдөлмөр үнэгүйдэхэд хүрчээ.
Түүнчлэн Дорнод аймагтай залгаа БНХАУ-ын төрийн өмчийн болон хувийн компаниуд манай улаан буудайнаас авах хүсэлтэйгээ илэрхийлсэн тул экспорт хийх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна