ОРОСЫН ӨМНӨД ХЭСЭГТ 10 МЯНГАН ЦЭРЭГ ОРОЛЦСОН ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийд 3 years, 9 months өмнө

Хээрийн сургуульд ОХУ-ын 10 мянга гаруй цэргийн албан хаагч оролцож байна. Өмнөдийн өвөл хээрийн сургуульд ОХУ-ын Өмнөд цэргийн тойргийн мотобуудлагын ангиуд оролцож байна. Тус улсын БХЯ-ны мэдээлснээр тус бүс нутгийн нийт цэргийн ангиудын гуравны нэг нь энэхүү хээрийн сургуульд хамрагдах юм. Өмнөд цэргийн тойргийн мотобуудлагын батальоны тактикийн бүлгүүдийн бүрэлдэхүүнд багтсан 10 мянга орчим цэргийн албан хаагч сургалтын нэгдсэн талбайд очоод байна. Үүний өмнөхөн ийм хэмжээний цар хүрээтэй томоохон хээрийн сургуулийг Оросууд Беларусь улстай хамтран зохион байгуулсан билээ. Холбооны улсын цэргүүд тун удахгүй Беларусь-Украины хил дээр шинэ сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Орос, Беларусь "дунд хугацаанд" Беларусийн хилийн өмнөд хэсгийг хамрах маневр хийх бодолтой байгаа тухай Беларусийн Батлан ​​хамгаалахын сайд Виктор Хренин мэдэгдэв .

 

Эх сурвалж: ТАСС

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв