БАРУУНЫХАН ХЯТАДЫН ЗЭЭЛИЙГ "ӨРИЙН УРХИНЫ ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА” БУЮУ "МАХЧИН ЗЭЭЛ" ХЭМЭЭН НЭРЛЭЖ БАЙНА

Дэлхийд 3 years, 9 months өмнө

Европын Холбоо Хятадын "Бүс ба Зам" санаачилгатай өрсөлдөхүйц дэлхийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дэлгэх гэж байна. Тэд цахим технологи, тээвэр, цаг уур, эрчим хүчний томоохон төслүүдийн схемийн талаар "тодорхой" санааг дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ бүхнийг Африк болон бусад газар дахь Хятадын нөлөөг эсэргүүцэх Барууны хүчин чармайлтын нэг хэсэг гэж үзэж байгаа юм. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен энэ лхагва гарагт "Дэлхийн гарц" санаачилгыг танилцуулна. ЕХ-ны гишүүн орнууд, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлээс татсан олон тэрбум еврогийн хөшүүргийг хэрхэн ашиглах талаар нарийн судалж байна. Хатагтай фон дер Лейен есдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ "Евродын холбоо дэлхийн өнцөг булан бүрт бараа бүтээгдэхүүн, хүмүүс, үйлчилгээг холбосон чанартай дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна" гэсэн юм. Хятадын Бүс ба зам санаачилга нь гадаад бодлогынх нь нэг гол хэсэг байсаар ирсэн. Тухайлбал олон улс дамнасан шинэ зам, боомт, төмөр зам, гүүр барихад хөрөнгө оруулалт хийх замаар худалдаа эдийн засгийн харилцаагаа тэлсээр байгаа юм. Энэхүү стратеги нь Ази, Энэтхэг-Номхон далай, Африк, тэр байтугай Баруун Балканы хойг дахь ЕХ-ны ойрын хөрш орнуудад хүрээд байгаа билээ. Үүнийг барууныхан "өрийн урхины дипломат ажиллагаа" гэж нэрлэн "махчин зээл" олгох хэрэгсэл гэж шүүмжилдэг юм.

 

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв