Хүний дархлал хомсдлын вирус буюу ДОХ өвчинтэй тэмцэх дэлхийн нитийн өдөр тохиож байна. ХДХВ-ийн халдвар дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог. Улмаар амь насанд аюул учруулахуйц халдвар, хорт хавдраар өвчилж, мэдрэлийн тогтолцооны гүнзгий хямралд орохыг Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчин гэдэг. Нэгэнт ХДХВ-ийн халдвар авсан хүн насан туршдаа халдвар тээгч болж бусдад халдвар тараах боломжтой байдаг. Энэ өвчний анхны тохиолдлыг 1970-аад оны сүүлчээр Швед, Америк, Танзани болон Хаити улсын нутаг дэвсгэрт илрүүлжээ. ДОХ гэдэг нэр томьёог эмч нар 1981 онд нэвтрүүлсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа Францын эмч Люк Монтанье болон түүний хамтрагчид ХДХВ-ийн халдвар байдаг болохыг нотолж байжээ.
Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 316 тохиолдол бүртгэгдэж 52 хүн нас баржээ. Харин 2021 он гарсаар таван тохиолдол бүртгэгдээд байна. Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна.
ДОХ ямар замаар дамжих вэ?
Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?
Одоогоор сэтгэгдэл алга байна