Omicron хувилбар нь зарим бүс нутагт ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэж ДЭМБ мэдэгдэв. Тус байгууллагын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейюс ядуу буурай орнуудад хандан иргэдээ вакцинжуулахыг уриаллаа. Тэрээр Ковид-19 бидний хувьд дуусах болоогүй байна хэмээн анхааруулав. Омикрон нь урьд өмнө байгаагүй олон тооны мутацитай бөгөөд дэлхийн эрдэмтэд шинэ хувилбар нь вакцинд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг судлаж байна. Одоогоор коронавирусын шинэ хувилбарын улмаас нас барсан тохиолдол хараахан бүртгэгдээгүй байна. Харин оmicron халдварын тохиолдол Канад, Их Британи, Португал, Бельги, Нидерланд зэрэг хэд хэдэн улсад аль хэдийн бүртгэгдээд байгаа юм. Япон өчигдөр шөнө дундаас эхлэн гадаадын жуулчдад хилээ хааж байгаагаа зарласан бол Австрали улс хилийн хязгаарлалтыг хөнгөвчлөх төлөвлөгөөгөө түр азнаад байна. Израиль ч мөн гадаадын иргэдийг тус улсын хилээр нэвтрэхийг хоригложээ.
Эх сурвалж: BBC
Одоогоор сэтгэгдэл алга байна