Амгалан дулааны станц нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 11 хувийг хангадаг байна. Өвлийн оргил ачааллын үед хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах үүрэгтэй юм. “Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээнд тус станц ихээхэн чухал үүрэгтэй. Тухайлбал Дулааны гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх үед тус станц руу ачааллыг нь шилжүүлэх аж. Ойрын үед Амгалан дулааны станцын хүчин чадлыг 116МВт буюу 100 Гкал/цаг-ийн хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөхөөр төлөвлөжээ.. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсэд 11.000 айл өрх, 340 орчим барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна дулааны гуравдугаар цахилгаан станцын ачаалал хөнгөрч хотын төвийн болон урд хэсгийн хэрэглэгчид рүү ачаалал шилжүүлэх боломж бүрдэх юм байна. Барилга угсралтын ажлыг ирэх оны гуравдугаар сард эхлүүлж 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна