МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 2021-2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Чухал мэдээ 3 years, 9 months өмнө

Монгол Улсын Засгийн газар Нээлттэй Засгийн түншлэл (НЗТ)-д 2013 онд нэгдэн орсон бөгөөд хоёр жилийн үндэсний төлөвлөгөөг хамтаар бүтээж, олон нийтэд ил тодоор тайлагнаж хэрэгжүүлдэг төр, иргэний нийгмийн түншлэл юм.

 Монгол Улсын Засгийн газар, иргэд, иргэний нийгэм, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаар хэлэлцүүлэн гарсан 120 саналаас 2021-2023 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөлд 10 үүрэг амлалтыг тусгаад байна.

НЗТ-ийн зарчмын дагуу төлөвлөгөөнд тусгасан үүрэг амлалтуудын төсөлд олон нийтээс санал авсны дараа баталдаг бөгөөд  иргэн, аж ахуйн нэгж, иргэний нийгэм, төрийн байгууллагын төлөөлөл хэн бүхэн энэ талаарх 10 зорилттой танилцаж, Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд хандан 2021 оны 12 сарын 6-ны дотор саналаа өгч болох юм байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв