Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлын хүрээнд Ерөнхий сайдын ажлын алба, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Төрийн албаны гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгээр ажлаа чанартай хийсэн ч, сул ажилласан ч нэгэн ижил сүлжээний тогтмол цалин авдгийг өөрчлөх, иргэнээ дагасан чанартай үйлчилгээнд суурилсан цалин, урамшууллын өөрчлөлт хийх санал, хувилбаруудыг хэлэлцлээ.
Төрд ажиллагсдын ажлыг бодитоор шударгаар дүгнэдэг, хэрэглэгчийн үнэлгээ авдаг байхаар холбогдох журмуудыг шинэчлэн сүлжээний тогтсон цалингийн системийг өөрчлөх ажлыг 2022 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна