11 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БАЙНА

Чухал мэдээ 3 years, 9 months өмнө

2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээний тусгай зургаан сургуульд 1751 хүүхэд суралцсан бол тусгай хоёр цэцэрлэгт 179 хүүхэд хамрагджээ. Түүнчлэн ердийн цэцэрлэгт 897, ердийн сургуульд 4302 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг гэсэн тоо байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай 1380 хүүхэд байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь хэвтэн эмчлүүлэх 250 ортой, амбулаториор өдөрт 250 хүүхдэд сэргээн засах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай. Тус төвд тархины саа, саажилт болон бусад төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг хүлээн авч, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хөгжлийн үнэлгээ, лабораторийн шинжилгээ, дүрс оношилгоонд хамруулж байна. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хяналтад авч, сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлдэг юм. Ийм хүүхдүүд улиралд 20-иос доошгүй хоног хэвтэн эмчлүүлэх болон өдрөөр үйлчилгээ авах боломжтойг албаны эх сурвалж мэдээллээ. Дашрамд дурдахад цар тахалтай холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх үүднээс халамжийн тэтгэмжийн хэмжээг 100 мянгаар нэмэгдүүлж, 288 мянган төгрөгийг сар бүр олгож байна. 

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв