Австрали улс Ковидын шинэ хувилбараас сэрэмжилж зарим гадаадын иргэдэд хилээ нээх төлөвлөгөөгөө түр зогсоов. Уг нь тус улс ирэх 12-р сарын 1-нээс вакцин хийлгэсэн ур чадвартай цагаачид болон гадаад оюутнуудыг хүлээн авахаар бэлтгэж байсан юм. Гэвч Ерөнхий сайд Скотт Моррисон цар тахлын омикрон хувилбар илэрсний дараа хил нээх асуудлыг арван долоо хоног хойшлуулах шаардлагатай гэж мэдэгдэв. Энэ сарын эхээр Өмнөд Африкт илэрсэн хүчтэй мутацид орсон хувилбарын эрсдэл маш өндөр байгаа юм. Энэ нь Их Британи, ЕХ, АНУ-ыг Өмнөд Африкийн орнуудад зорчихыг хориглох шийдвэр гаргахад хүргэсэн билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) шинэ хувилбар нь дэлхийн хэмжээнд өндөр эрсдэлтэй гэж мэдэгдсэний дараа Япон улс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон юм. Тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида энэхүү арга хэмжээ нь хэр удаан үргэлжлэхийг хэлээгүй юм. Тэрээр энэ тухай “Omicron хувилбарын талаар илүү тодорхой мэдээлэл гарах хүртэл бидний аюулгүй байдлын үүднээс авч байгаа түр зуурын, онцгой арга хэмжээ юм" гэж хэлсэн байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна