ХОЙД СОЛОНГОСЫН ОРГОДОЛ ХЯТАДАД БАРИГДЖЭЭ

Дэлхийд 3 years, 9 months өмнө

БНАСАУ-ын иргэн Жу Сяньжянь хэмээх хятад нэртэй энэ эр Хятадын шоронгоос 40 хоногийн турш зугтаасны эцэст баригджээ. Жу 2013 онд Хойд Солонгосоос Хятад руу зугтсаны дараа Жилин хотын шоронд хоригдож байсан юм. Төрийн мэдлийн “Beijing News” сувгийн нийтэлсэн бичлэгт 10-р сарын 19-ний шөнө Жу шоронгийн амбаар луу авирч дээврийг нь өргөөд улмаар цахилгаан хашааг даван оргож буйг харуулсан байна. Бичлэгт мөн шоронгийн харуулууд түүний араас хөөцөлдөж байгааг харуулсан юм. Эрх баригчид түүнийг олохын тулд мэдээллийн шагналыг аажмаар нэмэгдүүлж, 700,000 юань (82,000 фунт стерлинг; 109,000 доллар) болгоод байсан юм. Жу анх Хятадад хууль бусаар нэвтэрсэн, хулгай хийсэн, дээрмийн хэргээр хоригдож байсан бөгөөд Хойд Солонгосоос зугтсан нэгэн юм. Тэрээр 2013 онд Хойд Солонгосыг Хятадаас тусгаарладаг голыг гаталж, ойролцоох тосгоны хэд хэдэн байшинд дайран орж мөнгө, гар утас, хувцас хулгайлсан нь шүүхийн бүртгэлд үлдсэн байна. Мөн тэрээр өөрийг нь олж таньсан өндөр настай эмэгтэйг хутгалж, цагдаад баригдахаас өмнө таксинд суугаад зугтахыг завджээ. Жуг хүмүүс Хойд Солонгост буцаж очихгүйн тулд шоронгоос оргосон гэж таамаглаж байсан юм. Хятад дүрвэгсдийн тухай НҮБ-ын 1951 оны конвенцид нэгдэн орсон ч

дүрвэгчдийг дүрвэгсэд гэхээсээ илүү хууль бус цагаачид гэж үздэг юм. Тиймээс тус улсын хуулиар дүрвэгсдийг гэмт хэрэгтэн гэж үзэх тохиолдол олон байдаг юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв