ШОТЛАНДАД КОВИД ОМИКРОНЫ 6 ТОХИОЛДОЛ ИЛРЭВ

Дэлхийд 3 years, 9 months өмнө

Шотландын Засгийн газар Ланаркшир мужид 4 тохиолдол, Их Глазго, Клайд мужаас 2 тохиолдол илэрсэн гэж мэдэгдэв.

Одоогоор вирусын гарал үүслийг тогтоох, сүүлийн долоо хоногт тэдэнтэй хавьтал болсон хүмүүсийг хайх ажил хийгдэж байна.

Коронавирусын омикрон хувилбар илэрсэн хүмүүсийн ойр дотныхонг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран 10 хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна.

Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Хумза Юсуф хэлэхдээ, омикрон хувилбар  илэрсэн 6 хүний ​​хувьд "санаа зовоосон үе" үргэлжилж байна гэлээ. Омикрон хувилбар анх Өмнөд Африкт бүртгэгдсэн ч одоогийн байдлаар Австрали, Герман Израиль, Хонг Конг зэрэг дэлхийн олон улс оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Өмнөд Африкийн 10 улсыг аялал жуулчлалын "улаан жагсаалт"-д нэмж оруулсан бөгөөд энэ мягмар гарагийн 04:00 цагаас эхлэн Их Британид ирсэн бүх гадаад аялагчид PSR шинжилгээ өгөх шаардлагатай болж байгаа юм.

 

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв