“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-2021” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Чухал мэдээ 3 years, 9 months өмнө

ХБХХЕГ-ын “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн оюутан, багш, эрдэмтэн, судлаачид нийт 80 гаруй илтгэл ирүүлсэн юм.

Шилдэг 8 илтгэлийг шүүгчдийн бүрэлдэхүүн нээлттэй хэлэлцэж, 4 байрыг шалгарууллаа. I байранд “Камер ашиглан Монгол дохионы хэлийг хөрвүүлэх нь” Ч.Намуун-Эрдэнэ, Ч.Отгонхүү /МУИС, Мэдээлэл компьютерийн ухааны тэнхим, Инженерчлэлийн сургууль/ II байранд “Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалсан нь” Т.Батцэнгэл (Ph.D), дэд профессор /МУБИС, Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийн эрхлэгч III байранд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх шинжилгээний ажил” С.Цэрэндулам ахлагчтай баг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт/ IV байранд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” Г.Жаргалмаа, Н.Болдмаа (Ph.D) /Хараат бус судалгааны хүрээлэн, Худалдаа, Үйлдвэрлэлийн Их Сургууль/ илтгэлүүд тус тус шалгарлаа. Мөн шаардлага хангасан илтгэлүүдийг эрдэм шинжилгээний өгүүллэгийн эмхтгэлд оруулж, хэвлүүлэн олны хүртээл болгох гэж байна.

Одоогоор сэтгэгдэл алга байна

Бэрх биш ээлтэй
ШИНЭ МЭДЭЭ
ХАРАНГАДСАН ГОВИЙН ХАРАНГА
Халуун сэдэв
“МУу улс” ДАЙНД ХӨӨРНӨ
Халуун сэдэв