Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминалын ажил дуусч байна.

Чухал мэдээ 3 years, 7 months өмнө

Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил үндсэндээ дуусч байна. Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орсноор нүүрсний экспорт өнөөгийн түвшнээс жилд 10 сая тонноор нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Учир нь цар тахлын дэгдэлт их байсан ч хил дээр монгол хятад жолооч нар биетээр уулзахгүйгээр нүүрстэй чингэлэгээ шилжүүлэх боломж нээгдэх аж.

Дашрамд дурдахад энэ сарын эхээр коронавируст цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал гаргасан. Гэхдээ хоёр тал тохиролцсоны үндсэн дээр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд хэвийн оролцуулж байгаа юм.

Одоогоор сэтгэгдэл алга байна